ЦОГТ-ОВОО

 

 

 

2018 ОНД ЦОГТ-ОВОО СУМД ОЛГОСОН КВОТООР САНХҮҮЖҮҮЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР:

УХААЛАГ ХУДАГ

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Цогт-Овоо сумын хэмжээнд иргэдэд ус түгээдэг нэг худагтай бөгөөд уг худаг нь долоо хоногийн таван өдөр ажлын 8 цагаар ажилладаг тул иргэд хүссэн үедээ ус авч чадахгүй байна. Мөн ус түгээгчийн орон тоо байхгүй тул харуулын ажилтан ус түгээх ажлыг давхар хариуцан ажилладаг. Иргэд ус авахдаа ус асгаж шалбааг үүсэх, хашаагүйн улмаас элдэв нян хөрсөнд нэвчиж улмаар ундны усыг бохирдуулах, өвлийн цагт халтиргаа үүсэх, бэртэж гэмтэх, гадна талбайн тохижилт муутайгаас болж түрдэг тэрэгтэй хүмүүс ус авахад хүндрэл үүсэх зэрэг олон асуудал үүсэж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

   Цогт-Овоо сумын иргэдийн ундны усыг хамгаалж хашаа хайс татах, хэрэглэгчдийн үйлчлүүлэх аятай нөхцөлийг бүрдүүлж гадна талбайг цементлэн сумын 247 өрхөд цахим усан сангийн карт эзэмшүүлнэ. Ингэснээр иргэд хоногийн 24 цагийн үйл ажиллагаатай ухаалаг худгаас ус авч эрүүл аюулгүй ундны усаар хангагдана.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   Сумын ус түгээдэг худгийн гадна тохижилтын ажлыг хийж цахим систем суурилуулан иргэдэд цахим усан сангийн хэрэглээний талаар сургалт зохион байгуулна.

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Цогт-Овоо сумын 247 өрхийн 620 иргэн үр шимийг нь хүртэнэ
  • Иргэд стандартад нийцсэн цахим худгаас ундны болон хэрэглээний усаа цаг алдалгүй авна
  • Иргэдийн эрүүл аюулгүй байдалд эергээр нөлөөлнө

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Сумын холбогдох удирдлагын байгууллагууд цахим мэдээ, тайлан хяналтын системтэй болсон
  • Цогт-Овоо сумын иргэд сургалтанд хамрагдаж цахим худаг хэрэглэж сурсан
  • Сумын ундны болон хэрэглээний усны эрүүл аюулгүй эх үүсвэртэй болсон.

 

 

 

ЦОГТ-ОВОО УРЛАГИЙН ХУВЦАС

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Хөдөө орон нутгийн соёлын байгууллагын үйл ажиллгаа сайн байх нь иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,  уран бүтээл хийх боломж олгох соён гэгээрүүлэх, соёл хүмүүжлийн ажлыг шинэлэг арга барилаар зохион байгуулж иргэдийг өргөнөөр хамруулах, тэдний сум орон нутагт ажиллах идэвх сонирхлыг дэмжих, хүүхэд залуучуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Цогт-Овоо сумын хувьд материаллаг бааз дутагдалтай байгаагаас шалтгаалан иргэд өөрсдийн хувцас хэрэгслийг ашиглах, бусдаас хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж түрээслэх зэргээр соёл урлагийн ажил зохион байгуулж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

   Орчин үеийн соёл урлагийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай өнгө үзэмжтэй хувцас хэрэглэлтэй болж үзэгчдийн таашаалд нийцсэн урлаг, уран бүтээлийг үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэх, ардын авьяастныг дэмжих, залуучуудын хөдөө орон нутагтаа идэвх сонирхолтой амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршино

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Дараах хувцас хэрэгслийг Цогт-Овоо сумын соёлын төвд нийлүүлнэ:

Төрөл

Ширхэг

1

Хүүхдийн хуурчны хувцас

20

2

Том хүний хуурчны хувцас

15

3

Хүүхдийн үндэсний хөгжмийн дээл

15

4

Том хүний үндэсний хөгжмийн дээл

15

5

Гоцлол хөгжимчний дээл

1

6

Цахилгаан хөгжмийн хамтлагийн хувцас

6

7

2 төрлийн ардын бүжгийн хамтлагийн хувцас

24

8

Гоцлол бүжгийн дээл

2

9

Эрэгтэй бүжигчдийн хувцас

4

10

Бүжгийн гутал

14

11

Гоцлол дуучны дээл

6

12

Эмэгтэй цөөхүүл дуучны хувцас

4

13

Эрэгтэй цөөрүүл дуучны хувцас

4

14

Хөтлөгчийн дээл

2

15

Хослол дуулаачдын дээл

2

16

Эмэгтэй ажилчдын ёслол хүндэтгэлийн хувцас

2

17

Эрэгтэй ажилчдын ёслол хүндэтгэлийн хувцас

3

18

Язгуур урлагийн дээл

8

 

Нийт

147

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Цогт-Овоо сумын 450 айлын 1200 иргэн, хил залгаа аймаг сумдын иргэдэд соёл урлагийн үйл ажиллагааг хүртээмжтэй, чанартай хүргэнэ
  • Сум орон нутгийн урлаг, соёлын хүмүүжлийн ажлын цар хүрээ, чанар дээшилнэ
  • Хэрэгцээтэй хувцас хэрэглэлтэй болсноор залуучуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйл ажиллагаа зохион байгуулж тэдний оролцоог дэмжихэд дөхөмтэй болно.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Гүйцэтгэгч сонгон шалгаруулж байна.

 

 

МОД ЗҮЛЭГ УСЛАХ, ГАЛ УНТРААХ, УНДНЫ УС ЗӨӨВӨРЛӨХ АВТОМАШИН

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

  Цогт-Овоо сумын төвд 8400 ширхэг мод, 44 метр квадрат талбайд зүлэг, 90 метр квадрат талбайд цэцгийн мандал, 68 ширхэг олон наст цэцэг ургуулж байна. Авто замын дагуу болон гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарьсан эдгээр ногоон байгууламжийг услах ажил зориулалтын усны машингүйгээс ихээхэн бэрхшээлтэй байдаг. Мөн сумын хэмжээнд гал унтраах машингүйгээс 2017, 2018 онуудад гарсан галыг унтрааж чадаагүй тул 2 өрхийн гэр, 3 айлын өвөлжөө, мөн 2 автомашин шатсан. Сумын төвөөс алслагдсан  айл өрхүүд, малын өвчин гарсан үед постонд ажиллах ажилчид болон зарим хэрэгцээт газар ундны болон ахуйн ус зөөвөрлөх автомашин хэрэгтэй байдаг.  

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

   Сумын хэрэгцээнд ашиглах машинтай болсноор мод, зүлэг тогтмол услах, гал унтраах болон ус зөөвөрлөх боломжтой болно.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   Дараах тодорхойлолт бүхий 30 сая төгрөгийн төсөвт багтах мод услах, гал унтраах, ундны болон хэрэглээний ус зөөвөрлөх машиныг Цогт-Овоо сумын ЗДТГ нийлүүлнэ

Техникийн тодорхойлолтын нөхцөл

Тодорхойлолт

1

Үйлдвэрлэсэн улс

Япон, Солонгос, Хятад

2

Зориулалт

Мод зүлэг услах, гал унтраах, ундны ус зөөвөрлөх

3

Үйлдвэрлэсэн огноо

2015 оноос хойш

4

Монгол Улсад орж ирсэн огноо

2018 оноос хойш

5

Моторын багтаамж

95 мориноос дээш хүчин чадалтай

6

Хурдны хайрцаг

Механик

7

Жолооны хүрдний байрлал

Стандарт/зүүн/

8

Цилиндрийн тоо

6

9

Гүйлт

500 км-ээс ихгүй

10

Хаалганы тоо

2

1

Суудлын тоо

2

12

Шатахууны төрөл

Бензин, дизель

13

Нэмэлт дугуйны тоо

2

14

Шатахууны зарцуулалт

100 км-т 10 л бага

15

Даац

3.5 т-оос дээш, мосттой

16

Ёмкостийн багтаамж

3м куб-с дээш никель дотортой

17

Тэнхлэгийн тоо

2 нумтай

18

Нэмэлт тайлбар

Урд, хажуу, хойноо шүршигчтэй, ардаа зориулалтын усны буутай, 20-30 метрийн зайд цацдаг, усны буу нь 10 метрээс дээш шланктай, усыг өөрөө сордог, гадагш түгээх зориулалттай

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • 2 ажлын байр шинээр бий болно.
  • Сумын төвийн бүх ногоон байгууламжийг  хуваарийн дагуу тогтмол усална
  • Гал түймрийн аюул гарсан тохиолдолд богино хугацаанд галыг унтраах
  • Хүн амын ундны усны хэрэгцээний дагуу шаардлагатай үед зөөврийн машинаар ус хүргэх ажлыг бүрэн хэрэгжүүлнэ

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Зориулалтын автомашин нийлүүлсэн