СЭВРЭЙ

 

 

 

2018 ОНД СЭВРЭЙ СУМАНД КВОТЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД:

“БИД ХӨГЖИНӨ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

 Сэврэй сумын 20-р цэцэрлэг нь 55 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа 2018-2019 оны хичээлийн жилд өдрийн ангийн 106, тойргийн 180 хүүхдийг хамруулж, 9 багш нийт 14 ажилтны орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь сүүлийн 5 жилд сэтгэхүй хөгжүүлэх тоглоом болон сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдаагүйн улмаас хүүхэд хөгжүүлэх орчин нөхцөл муутай байсан.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

  • Хүүхэд хөгжүүлэх тоглоомуудаар хангагдсан цэцэрлэгийн орчин бүрдүүлэх
  • 20-р цэцэрлэгийн 4 бүлгийн 106 хүүхэд, тойргийн  цэцэрлэгийн насны 180 хүүхдийн оюун санаа, сэтгэл зүйн болон бие бялдрын хөгжлийг сайжруулах, хүүхдэд өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээр бий болгох, багаар ажиллах, асуудлаа шийдвэрлэх чадваруудыг эзэмшүүлнэ.

 

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сэврэй сумын 20-р цэцэрлэгт 10 нэр төрлийн 118 ш тоглоом нийлүүлнэ.

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Хүүхэд хөгжүүлэх тоглоом, хэрэгслээр хангаж, сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа явуулахад хэвийн нөхцөл бүрдүүлсэн
  • Хамран сургах тойргийн хүүхдүүд сургуулиас өмнөх боловсрол эзэмших нөхцөл бүрдсэн

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр хөтөлбөрийг сонгон шалгаруулсан
  • Говийн Оюу хөгжлийг дэмжих сан нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч 20-р цэцэрлэгтэй санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр хөтөлбөрийн ажлыг хүлээж авсан
  • Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч О.Мөнхцэцэг ахлагчтай иргэдийн бүлэг тоглоом нийлүүлэх ажлыг гэрээний хугацаанд чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын 20-р цэцэрлэгийн 4 бүлгийн 106 хүүхэд, тойргийн  цэцэрлэгийн насны 180 хүүхдийн оюун санаа, сэтгэл зүйн болон бие бялдрын хөгжлийг сайжруулах, хүүхдэд өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээр бий болгох, багаар ажиллах, асуудлаа шийдвэрлэх чадваруудыг эзэмшүүлэх боломж бүрдэв.

 

 

“М.ПУНЦАГИЙН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН БИОЛОГИЙН КАБИНЕТ ТОХИЖУУЛАХ” ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

 Сэврэй сумын сургуулийн барилга анх баригдсан цагаас хойш буюу 40 гаруй жилийн хугацаанд хими биологийн кабинетын лабораторийн багаж хэрэглэл, бодис урвалж, техник хэрэгсэл, анги танхимын эд хогшилд ямар нэгэн шинэчлэл хийж байгаагүй. Тус сургуулийн хими биологийн кабинетын туршилтын багаж хэрэгсэл муудаж, хоцрогдсон, бодис урвалж чанараа алдсан, хими биологийн үзүүлэн багаж хэрэгсэл байхгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ханын шүүгээ байхгүй зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний дутагдал маш их байна. Мөн сурагчдад байгалийн ухааны төрөл бүрийн сорил туршилт хийх, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл хангагдахгүй байна

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Сургуулийн хими биологийн кабинетыг сургалтын хэрэглэгдэхүүн, багаж, химийн урвалж бодисоор хангаж сурагчдын хичээллэх орчныг стандартын шаардлагад нийцүүлэх

 

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Сэврэй сумын ЕБС-ийн хими, биологийн кабинетад багаж, сургалтын хэрэглэгдэхүүн, химийн урвалж бодис зэрэг 13 нэр төрлийн 75 ш эд зүйлсийг нийлүүлнэ.

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сэврэй сумын ЕБС-ийн 7-8-р ангийн 68 сурагчийн байгалийн ухаан, хими, биологийн хичээл явагдах орчин нөхцөл сайжирч тэдэнд юмс үзэгдлийн мөн чанарыг туршилтаар судалж мэдэх чадвар, хүрээлэн буй орчиндоо ээлтэй хандах эерэг хандлагыг төлөвшүүлнэ.

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

 

  • “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “М.Пунцагийн нэрэмжит ЕБС-ийн биологийн кабинет тохижуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр хөтөлбөрийг сонгон шалгаруулсан
  • Говийн Оюу хөгжлийг дэмжих сан нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Арвин-Эрдэнэ” иргэдийн бүлэгтэй санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр хөтөлбөрийн ажлыг хүлээж авсан
  • Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Арвин-эрдэнэ” иргэдийн бүлэг тоглоом нийлүүлэх ажлыг гэрээний хугацаанд чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЕБС-ийн 7-8-р ангийн 68 сурагчийн байгалийн ухаан, хими, биологийн хичээллэх орчин нөхцөл сайжирч тэдэнд юмс үзэгдлийн мөн чанарыг туршилтаар судалж мэдэх чадвар, хүрээлэн буй орчиндоо ээлтэй хандах эерэг хандлагыг төлөвшүүлнэ.

 

 

 

“ХОГГҮЙ ЦЭВЭР СУМ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

Төв суурин газрын хог хаягдлын менежмент муутайгаас хүрээлэн буй орчин, хөрсийг маш ихээр бохирдуулж, цаашлаад хүн амын эрүүл мэнд, хот, тосгоны өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

  • Байгууллага, иргэдийг хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах нөхцөл боломж, мэдээллээр хангах
  • Хог хаягдал зайлуулах үйлчилгээг хариуцдаг байгууллагын машин, техникийг засварлаж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Хоггүй цэвэр сум болох

 

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Сэврэй сумын төвийн аж ахуйн нэгж байгууллагуудын гадна болон төв талбайд нийт 30ш хогийн сав хийж байрлуулах
  • Эвдэрсэн хогийн трактор машиныг засаж хэвийн ажиллагаанд оруулах
  • Хог хаягдлын ангилан ялгалтын талаар иргэдэд мэдээлэл өгөх
  • Хог шатаах зуух барих

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сэврэй сумын төвийн 621 өрх, 2009 иргэд төслийн үр шимийг хүртэнэ
  • Сумын төвийн хөрсний бохирдлыг бууруулна
  • Байгаль орчноо хамгаална
  • Иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд Хоггүй цэвэр сум төслийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр хөтөлбөрийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон захиалагчийн шалгаруулсан гүйцэтгэгч “Аяга арц” компанитай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр хөтөлбөрийн ажлыг хүлээж авсан
  • Хэрэгжүүлэгч “Аяга арц” ХХК хөтөлбөрийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвийн 621 өрх, 2009 иргэд төслийн үр шимийг хүртэж, сумын төвийн хөрсний бохирдлыг бууруулж, байгаль орчноо хамгаалахэд эерэг үзүүлэлт гарлаа.

 

 

 

“БЯЦХАН ТӨГӨЛ” ТӨСӨЛ

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сэврэй суманд мод тарих, ойжуулах ажил маш бага хийгдсэн. Мөн сумын төвийн баруун байрны хороололд хуучин жорлон, муу усны нүх ихтэй хөрсний бохирдолтой бөгөөд ашиглалтгүй олон жил болж байгаа газар байгаа. Иймд энэ газарт ногоон байгууламж байгуулж байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, сумын өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Сумын төв дэх хуучин жорлон, муу усны нүх байсан доройтолд орсон газарт ногоон байгууламж бий болгож хөрсний бохирдлыг багасгах, иргэдийн амралт чөлөөт цаг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгох эхлэлийг тавих.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Сэврэй сумын төвийн баруун байрны хорооллын 0.14га газрыг тэгшилж хашна
  • Талбайг элс, бууцаар бордоно
  • Улиас, хайлаас, сухай, агч зэрэг модны нийт 55ш суулгац суулгана
  • Усалгааны 100м шланг талбайд байрлуулна

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сумын төвийн ногоон байгууламж нэмэгдэж сумын өнгө үзэмж сайжирна
  • Цөлжилттэй тэмцэх ажилд хувь нэмэр болно
  • Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн бий болох эхлэл тавигдана

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Бяцхан төгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон төслийн хэрэгжүүлэгч “Алаг цавын нуруу”ХХК-тай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Гүйцэтгэгч “Алаг цавын нуруу”ХХК хөтөлбөрийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын сумын төвийн нийтийн эзэмшлийн хөрсний бохирдолд орсон 0,14 га талбайг хашаажуулан мод тарьж байгаль орчин, сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулав.

 

 

 

“ХООЛТ БАГИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХ” ТӨСӨЛ

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сэврэй сумын Хоолт багийн нутаг дахь Хоёр худагт гэдэг газар нь Хонгорын голын элсний зам дагууд байршилтай бөгөөд одоогоор нутгийн иргэдийн бүлгүүдээс хариуцан замын хажууд задгай модон ширээн дээр гар урлалын бүтээл, малын гаралтай бүтээгдэхүүнээ жуулчдад сурталчлан зарж борлуулдаг бөгөөд урин дулааны улирлуудад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь цаг агаарын таагүй нөхцөлд иргэдийн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт найдваргүй, үйлчилгээний соёл муу зэрэг сөрөг дутагдал их байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Нутгийн иргэдийн өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлах, түүх соёлоо хойч үеийн залууст танин мэдүүлэх, өвлүүлэх, ард иргэдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Сэврэй сумын Хоолт багийн нутагт музейн үзмэр хадгалах зориулалтаар 4м*5м хэмжээтэй төмөр байр барих
  • 3м*4м хэмжээтэй 2 ширхэг сүүдрэвч барих
  • 1.6м*1.6м хэмжээтэй бетон талбай цутгах
  • Нарны ээрчим хүчээр ажиллах гэрэлт цамхаг суурилуулах

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Үндэсний өв соёлыг жуулчдад сурталчлах
  • Нутгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх
  • Түүх соёлоо хойч үеийн залууст танин мэдүүлэх, өвлүүлэх
  • Ард иргэдийн мэдлэг боловсролд нөлөөлөх зэрэг эерэг үр дүн гарах юм

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

 

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Хоолт багийн музей байгуулах” төслийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон төслийн гүйцэтгэгч иргэн Г.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэгтэй санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Гүйцэтгэгч Г.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг төслийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутагт музейн зориулалтаар ашиглах байртай болж нутгийн иргэдийн өрхийн орлогын эх үүсвэр нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлах, түүх соёлоо хойч үеийн залууст танин мэдүүлэх, өвлүүлэх, ард иргэдийн мэдлэг боловсролд нөлөөлөх зэрэг эерэг үр дүн гарсан юм.

 

 

 

“БҮЙЛСЭН БАГИЙН НУТАГТ МАЛ УГААЛГЫН ВАНН БАРИХ” ТӨСӨЛ

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сэврэй сумын Бүйлсэн багийн нутагт мал угаах, эрүүлжүүлэх үйл ажиллагаа хийгдэхгүй байгаа бөгөөд ган зуд тохиолдсон жилүүдэд малын ашиг шим буурч үс ноос гүйцэд ургахгүйд хүрч махл тарга авахгүй улмаас мах, сүүний хангамж муудаж нийгэм, эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлж байна. Иймд тус бүс нутагт мал угаалгын ванн барин нутгийн мал сүргийг халдварт, паразит өвчнүүдээс урьдчилан сэргийлж мал сүргийг эрүүлжүүлэх, иргэдэд  эрүүл малаас гарсан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлагатай байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Сэврэй сумын Бүйлсэн багийн мал сүргийг халдварт, паразит өвчнүүдээс урьдчилан сэргийлж мал сүргийг эрүүлжүүлэх, иргэдэд  эрүүл малаас гарсан бүтээгдэхүүн нийлүүлэх

 

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сэврэй сумын Бүйлсэн багийн нутагт мал угаалгын ванн барьж ашиглалтанд хүлээлгэн өгнө.

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Тус багийн мал сүрэг эрүүлжиж, ган зудыг даван туулах чадвар сайжирна.
  • Эрүүл малын бүтээгдэхүүн хэрэглэснээр хүн ардын эрүүл мэндэд тустай.
  • Бүйлсэн багийн 40 гаруй айл өрхийн мал сүрэг халдварт болон паразит өвчнөөс хамгаалагдана.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны  өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Бүйлсэн багийн нутагт  мал угаалгын ванн барих” төслийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон төслийн гүйцэтгэгч иргэн С.Бямбадорж ахлагчтай иргэдийн бүлэгтэй санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Гүйцэтгэгч С.Бямбадорж ахлагчтай иргэдийн бүлэг төслийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчид мал сүргээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай хүнсний бүээгдэхүүний чанар сайжрах зэрэг эерэг үр дүн гарсан юм.

 

 

 

“ЗҮҮН БАЙРНЫ СПОРТ ТАЛБАЙ ЗАСВАРЛАХ” ТӨСӨЛ

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сэврэй сумын төвийн суурьшил нь баруун байр, төвийн хэсэг, зүүн байр гэсэн 3 хороололд тархан байршсан байдаг. Төслөөр засварлах энэ спорт талбай нь сумын хэмжээний хүүхэд, залуучууд ирж тоглодог ганц талбай юм. Гэтэл бетон талбай хагарч муудсан, сагсны шийд эвдэрсэн, хашаа хамгаалалтгүй байна. 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Хүүхэд залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортод дурлах, хичээллэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зэрэг эерэг нөлөөг эрчимжүүлэх

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сэврэй сумын төвийн Зүүн байрны спорт талбайг засварлаж  ашиглалтад хүлээлгэн өгнө.

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сумын хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ
  • Хүүхэд залуучууд спортод дурлах, хичээллэх нөхцөл бүрдэнэ
  • Иргэдэд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломж олгоно.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Зүүн байрны спорт талбай засварлах” төслийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл,  хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон төслийн гүйцэтгэгч иргэн О.Өрнөх ахлагчтай иргэдийн бүлэгтэй санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Гүйцэтгэгч О.Өрнөх ахлагчтай иргэдийн бүлэг төслийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын хүүхэд залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортод дурлах, хичээллэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зэрэг эерэг үр дүн гарах юм.

 

 

 

“ТАЙЗНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ” ТӨСӨЛ

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сэврэй сумын соёлын төвийн тайзны гэрэлтүүлэг стандартын шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс шалтгаалан гадаа болон дотор соёл урлагийн үйл ажиллагаа, тоглолт зохион байгуулах нөхцөл боломж хязгаарлагдмал байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Сумын соёл урлагийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэн зохион байгуулж байгууллагын өнгө үзэмж, тоног төхөөрөмжийг сайжруулан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сэврэй сумын соёлын төвд 4 төрлийн 5ш тайзны гэрэлтүүлэг нийлүүлж, суурилуулна.

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

Сумын болон гаднаас ирсэн уран бүтээлчдийн тоглолтын чанар сайжирч цэнгүүн, соёл урлагийн үйл ажиллагаанд  ахиц гарч сумын төвийн нийт иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Тайзны гэрэлтүүлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Сэврэй сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Харайхын бор гүвээ” хоршоотой санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Сэврэй сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Хэрэгжүүлэгч “Харайхын бор гүвээ” хоршоо төслийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын болон гаднаас ирсэн уран бүтээлчдийн тоглолтын чанар сайжирч цэнгүүн, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахад ахиц гарч сумын төвийн нийт иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэв.

 

 

 

“ТҮРГЭН ТУСЛАМЖ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

Сумын эрүүл мэндийн төв нь ихэвчлэн хөдөөгийн дуудлагадаа фургон машинаар үйлчилдэг. Хөдөөгийн дуудлагагүй үед төвдөө фургоноор түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээ үзүүлдэг боловч шатахуун зарцуулалт их учир төсвийн байгууллагад хүндрэлтэй байдаг. Иймд шатахуун зарцуулалт багатай, сумын төвдөө дуудлагад үйлчлэх жижиг автомашин шаардлагатай байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, эмнэлгийн ажилтнуудын ажлын нөхцөл боломжийг сайжруулах

 

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сэврэй сумын хүн эмнэлэгт Приус 20 маркийн автомашин-1, ханын шкаф -1, хувцас солих хаалт -1, 4 нэр төрлийн 20ш жижиг хэрэгсэл нийлүүлнэ.

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

Сэврэй сумын төвийн иргэд түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй хүртэх, эмнэлгийн үйлчилгээний чанар сайжрах, эмнэлгийн эмч, сувилагчдын ажлын нөхцөл сайжрах зэрэг үр дүн гарна.

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Түргэн тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Сэврэй сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Сэврэй ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч А.Хэнчбиш ахлагч