НОМГОН

 

 

 

2018 ОНД НОМГОН СУМД ОЛГОСОН КВОТООР САНХҮҮЖҮҮЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР:

ГОМБОСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ  ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Өмнөговь аймгийн Номгон сумын хүүхэд багачуудад дулааны улиралд эрүүл орчин, цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас бүхий чийглэг уур амьсгалтай газар тоглох наадах талбай хомс байдаг нь хүүхэд залуучуудыг хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг хязгаарладаг.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Орон нутгийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хөгжлийг  залууст хүртээмжтэй болгохиргэдийн оролцоог нэмэгдүүлэх

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сумын төвд ногоон зурвас бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сум орон нутгийн өнгө үзэмж нэмэгдэнэ.
  • Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдэнэ.
  • Иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.
  • Сумын ногоон байгууламж нэмэгдэнэ.
  • Хүрээлэнд хувиараа бизнес эрхлэх боломж бүрдэнэ.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Номгон сумын төвд 100х50 метрийн харьцаатай хүүхэд, залуучууд болон сумын иргэд зугаалж, тоглон  чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан.

 

 

 

ЭРДЭНЭБУЛАГИЙН НОГООН ТАЛБАЙГ

ХАШААЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Хөрхийн наран хоршооны тариаланчид нь Номгон сумын хүнсний ногооны хэрэгцээг хангадаг ногоочдын бүлгэм юм. Уг бүлгэм нь нийт 15 га газарт тариалан эрхэлдэг бөгөөд тариалангийн талбай нь тусгайлсан хашаагүй учир мал сүргээс гадна туулай зэрэг зэрлэг амьтад тариалсан хүнсний ногоог идэх, ухаж хаях зэргээр хүнсний ногооны тариаланд ихээхэн хохирол учруулдаг.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Эрдэнэбулагийн ногооны талбайг хашаажуулах.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сумын ногооны талбайд тариалсан хүнсний ногоог мал болон зэрлэг амьтдаас хамгаалсан зориулалтын тортой хашаагаар хашиж хамгаална.

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Төсөл хэрэгжсэнээр 18 өрхийн 25 тариалан эрхлэгч 15га газарт тариалсан төрөл бүрийн хүнсний ногоо, ургацаа бүрэн хураан авч амьжиргааны түвшин дээшилнэ.
  • Хашаажуулснаар тариалалт нэмэгдэж олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаснаар хүн амын хүнсний хэрэгцээг хангана.
  • Мал, амьтдаас тариа ногоогоо хамгаалж, ургацаа бүрэн авна.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:    

Эрдэнэбулагийн ногооны талбайг мал, зэрлэг амьтан орж тариалсан хүнсний болон нарийн ногоог идэх, устгахаас хамгаалсан хашаа, тор татсан.