МАНЛАЙ

       

2018 ОНД МАНЛАЙ СУМД ОЛГОСОН КВОТООР САНХҮҮЖҮҮЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР:

“НОМ БОЛ ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ МӨН” ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Өмнөговь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдаас завсарлагааны цаг болон чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэсэн санал асуулга авахад 41.1% нь утсаар тоглодог, 22.6% нь фэйсбүүк болон интернэт хэрэглэдэг 21% нь хичээлээ давтдаг, 2% нь ном уншдаг гэсэн судалгаа гарсан тул үүнээс үндэслэн анги бүрд номын сан байрлуулж, сурагчдыг номтой нөхөрлүүлэх шаардлагатай болсон. Мөн үүнтэй холбоотой “Номын жагсаалт шинэчлэн батлах тухай” БСШУ-ны сайдын 2011 оны 228 дугаар тушаалын хавсралтыг үндэслэв.

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Ухаалаг утасны хэрэглээг хэтрүүлэхээс  сэргийлж, завсарлагааны цагийг номтой нөхөрлөж өнгөрүүлэх,
  • Суралцагчдыг номтой нөхөрлүүлж, ангийн номын сангийн үйл ажиллагааг тогтмолжуулна.
  • “Номын богц”-ыг сурагчдаар дамжуулан аялуулж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Анги бүрийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон заавал уншиж судлах номыг худалдан авна.
  • Анги бүрд үзэмж сайтай, орчин үеийн, эрүүл ахуйн шаардлага хангасан номын тавиурыг сонгон авна.
  • Номын тавиурыг байрлуулж, номыг төрөлжүүлж, ангийн номын сандаа бүртгэнэ.
  • Сурагчдаар уншсан номын тэмдэглэл хөтлүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулна.

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Анги бүрийг нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном, номын тавиуртай болгоно.
  • Номын сангаар дамжуулан сурагчдын унших, бичих, ярих, зохион найруулан бичих чадвар сайжирна.
  • Гэр бүлд “Номын богц”-ыг аялуулна.
  • Номын санг бага, дунд боловсролын заавал унших номоор баяжуулна.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Хөтөлбөр хэрэгжүүлэгч баг Аз хур номын дэлгүүрээс заавал унших номын жагсаалтад багтсан номуудыг авсан.
  • Анги бүрд тохирсон номын тавиурыг хийлгэж байрлуулсан.
  • Сурагчдын номын сангийн карт хөтлөн, уншсан номын хөтөлгөө хийж байгаа,
  • Гэрээр аялах богцоор дамжуулан сурагчдын гэр бүлээрээ уншсан номын хөтөлгөө, тэмдэглэл хөтлүүлж байгаа.

 

 

 

ХАЛУУН УС ХӨТӨЛБӨР

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Манлай сум нь 2580 хүн амтай ба жилдээ явуулын 1,000 гаран хүн уг сумаар дайран өнгөрдөг. Сумын нийтийн халуун усны барилга хуучирч,  нуралт үүссэн ба одоо уг барилгын суурин дээр шинэ тамгын газрын барилга баригдахаар шийдвсэр гарснаар суманд шинээр халуун усны газартай болох зайлшгүй шаардлага үүсээд байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Иргэдийн хэрэгцээг хангасан халуун усны газартай болж, сумын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж тогтвортой, найдвартай үйл ажиллагаа бүхий халуун усны газартай болох.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Сумын төвийн ахуйн үйлчилгээний төвийн барилгыг халуун усны зориулалттай болгож өөрчилж, халуун усны газар байгуулна.

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сум нийтийн халуун усны газартай болсноор малчид, иргэд, явуулын иргэдийн халуун усанд орж хувийн ариун цэвэр сахих хэрэгцээ хангагдана. /жилд дунджаар 20,000 хүн үйлчлүүлдэг/
  • Халуун ус ажиллуулах нэг хүний ажлын байр бий болно.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Сумын төвийн ахуйн үйлчилгээний барилгын 2 өрөөг халуун усны зориулалттай болгон засварлаж халуун усны газар байгуулсан. Сумын суурин иргэд болон явуулын хүмүүс халуун усны газраар тогтмол үйлчлүүлж байна.
  • Иргэдийн хүсэлт, хэрэгцээ шаардалагад тулгуурлан шинээр халуун уурын өрөөг тохижуулахаар ажиллаж байна.

 

 

 

ЗӨВ ДАДАЛ ХӨТӨЛБӨР

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Манлай сумын хэмжээнд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс цөөнгүй байна. Тэд эмээ тогтмол хэрэглэж хэвшээгүйгээс цус харвах, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байна. Түүнчлэн суурь өвчин, сульдаа, оюуны болон өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүд ханиад томуугаар илүү өвчилж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Сумын эрсдэлтэй бүлгийн иргэдийн нас болон биеийн байдалд нь тохирсон дасгал сургуулилтыг зааж, мэдээлэл өгөх

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа даралт ихсэх өвчтэй хүмүүст даралтаа хэрхэн хянах, хэмжих талаар сургалт явуулна.
  • Ахмад настуудын дунд “Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн”-ий талаар сургалт явуулж дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлнэ,
  • 0-6 сартай хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийн асаргаа, чийрэгжүүлэлтийн талаар сургалт явуулна

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Цусны даралт ихтэй хүмүүс өөрийнхөө даралтыг хянаж чаддаг, даралтын эмээ тогтмол ууж, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийж сурснаар цус харвах, зүрхний шигдээс зэрэг өвчнөөс сэргийлэх болно.
  • Хүүхдийг зөв асарч, чийрэгжүүлснээр ханиад томуу, бусад суурь өвчнөөс сэргийлнэ.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Судалгааны дагуу эрсдэлтэй бүлгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол үзүүлж, чийрэгжүүлэх дасгал, сургуулилт, зөв дадал зуршлыг хэвшүүлэхээр сургалт, үйлчилгээг үзүүлж байна.

 

 

 

ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд маань уламжлалт ёс заншлаасаа холдож, мартаж эхэлж буй нь эмгэнэл болоод байна. Энэ нь бидний амьдралын хэв маяг, хэвшил, мэдээлэл харилцааны хөгжил, ахуй соёлын өөрчлөлттэй  холбоотой юм.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Ёс заншлаа дээдэлж, амьдрал ахуйдаа хэвшил болгон мөрдүүлэхэд анхаарч, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан төлөвшүүлэх

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Монголын үндэсний ахуйг бүрдүүлэх гэр, гэрийн тавилга хэрэгсэл, морь малын тоног хэрэгсэл зэрэг 22 нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг байршуулна.

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд багачууд монгол ёс заншил ахуйгаа дээдлэхэд суралцана. Тухайлбал монгол гэрийн тоног хэрэгсэл, бүтцийг сайн мэдэж өөрсдийн гараар бие даан барьж буулгаж сурна.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Манлай сумын ерөнхий боловсролын сургуульд ёс заншлын өргөөг тохижуулсан.

 

 

ЭРҮҮЛ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Одоогоос 2 жилийн өмнө аймгийн хэмжээнд 6 сараас 2 настай хүүхдийг сүү цагаан идээгээр хангах зорилготой “Сүү тараг” хөтөлбөр хэрэгжиж байсан. Энэ хөтөлбөр нь үр дүнтэй байсан ч хөдөөгийн хүүхэд авахгүй байх тохиолдол их байсан.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Бага насны хүүхдийг хүнс тэжээлийн дутагдалд орохоос сэргийлэх, сүү цагаан идээгээр хангах

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Манлай сумын төвийн 6 сараас 2 нас хүртэл хүүхдүүдийг өдөрт 250 мл үхрийн шинэ сүү таргаар хангана.

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Сумын төвд амьдардаг, 2 нас хүртэлх хүүхдүүд сүү таргаар хангагдана.
  • Хүнс тэжээлийн дутагдлаас сэргийлнэ.
  • Хүүхдийн өсөлт хэвийн явагдана.
  • Суурь өвчлөлөөс сэргийлэхэд дэм болно.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Манлай суманд сүүний чиглэлийн үхрийн ферм хөгжүүлэхээр ажиллаж буй иргэдийн нийлүүлсэн сүү, таргаар хүүхдүүдийг өдрийн хэрэглээний сүү, таргаар хангаж байгаагаас гадна сумын бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байна.

 

 

 

СОЁЛ СПОРТЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Загийн газраас соёл, урлагийн байгууллагад соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шатайгаар хэрэгжүүлэх талаар холбогдох хөтөлбөр, шийдвэрүүд баталсан. Мөн Өмнөговь аймаг 2018 оныг “Бүтээн байгуулалтын жил”, “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Соёл, спорт цогцолбор барилгын гадна орчныг хашаажуулж иргэдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, стресс тайлах, өв тэгш бие бялдартай болгох хөгжүүлэх, алжаал ядаргааг тайлах, урлаг, спорт сонирхогчдын ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл аж төрөх хэв маяг, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангах

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Сумын нийт ард иргэд соёл, спортын цогцолборыг бүрэн дүүрэн ашиглаж, соёл урлагийн үйлчилгээний авах ая тухтай орчин бүрдүүлж урлаг, спортын олон талт хэмжээ, сургалт, секц дугуйланг хичээллүүлж цаашид улс, аймаг, бүсийн урлаг, спортын алдартнуудыг төрүүлэх, гоо зүйн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэх.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Сумын соёлын төвийн ханыг дуу шингээгч хавтангаар өнгөлөх,
  • Соёлын төвийн арын эгнээний суудлыг өндөрлөж суурилуулах тавцан хийх,
  • Спортын төвийн хананд зураг зуруулах,
  • Спортын төв болон соёлын төвийн барилгыг хашаажуулах

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Соёл спортын цогцолборыг бүрэн ашиглаж, иргэдийн аюулгүй орчныг хангаж гадна талбайг хайсжуулах, үзэгчдийг сандалтай болгох, урлаг, соёл, соёл урлагийн үйлчилгээ авах ая тухтай орчин бүрдүүлэх иргэд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж, эрүүл чийрэг бие бялдартай, ая тухтай нөхцөлд урлаг, спортын олон талт арга хэмжээнд оролцох.Ингэснээр  үзэгч, сонирхогчдын тоо нэмэгдэнэ.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Соёл спортын цогцолборыг тойруулан 387м хайс, хаалга хийж суурилуулсан
  • Соёлын төвийн хананд 255.2 ам метр шингээгч хавтанг суурилуулсан.
  • 93 ам метр талбайд үзэгчдийн шаталсан тавцан хийж 100 ширхэг сандал суурилуулж, 70 ам метр талбайд ханын зураг зуруулсан.