ДАЛАНЗАДГАД

 

 

 

2018 ОНД ДАЛАНЗАДГАД СУМД ОЛГОСОН КВОТООР САНХҮҮЖҮҮЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР:

ХӨТӨЛБӨРИЙН НЭР: ЭРҮҮЛ МЭНД ЭРҮҮЛ ОРЧИН

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Сурагчдын сурч боловсорч байгаа орчин, нөхцөлтэй эрүүл мэнд нь шууд хамааралтай байдаг ба ЕБС-иудад эрүүл орчин бүрдүүлэх нь хүүхэд багачуудын хувьд хамгийн чухал асуудлуудын нэг болж байна. 2018 оны байдлаар Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 сургуульд нийт 5900 сурагч суралцаж байгаа бөгөөд улсын төсөвт байгууллагуудад эд хөрөнгө авах зардал тусгагдаагүй байдаг тул сургууль цэцэрлэгүүдийн сурагчдын эрүүл ахуйн орчин нөхцөлийг бүрдүүлж чадахгүйд хүрч байна. Сурагчид сургууль дээрээ хамгийн багадаа 6 цагийг өнгөрөөдөг тул цангаж шингэн дутагдах асуудал үүсэж байна.  

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

   Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 сургуульд ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулж уг сургуулиудад суралцаж буй 5900 сурагч, ажилчдын эрүүл мэндэд хөрөнгө оруулах.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 7 дугаар сургуулиудад нийт 18 ширхэг ус цэвэршүүлэгчийн төхөөрөмж нийлүүлж суурилуулна

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн 5900 сурагчийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Даланзадгад сумын 6 сургуульд 18 ширхэг ус цэвэршүүлэгчийн төхөөрөмж хүлээлгэн өгсөн

 

 

ЭКО АВТОБУСНЫ ТӨЛБӨРИЙН КАРТ ТООЦООНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

   2018 онд Даланзадгад суманд 8 ширхэг цахилгаан автобус нийлүүлэгдсэн. Уг автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаа бөгөөд үйлчилгээгээ төгөлдөржүүлж иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн автобуснуудад картын төлбөрийн тооцооны систем, мэдээллийн дэлгэц суурилуулах шаардлагатай байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

   Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн картын системийг нэвтрүүлснээр тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдийн ажлын даалгавар, түүний гүйцэтгэл, зөрчлийн мэдээ, зорчигч урсгалыг хянах бөгөөд баримтад тулгуурлсан зөв мэдээ тайлантай болж орлого төвлөрөлтийг бий болгох боломжтой болно.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   Даланзадгад сумын ОНӨААТҮГ-т 8 ширхэг үндсэн удирдлагын төхөөрөмж, 8 ширхэг карт уншигч төхөөрөмж, 8 ширхэг байршил тогтоогч, дамжуулагч бүхий жолоочийн мэдээллийн дэлгэц, 1500 ширхэг карт нийлүүлж хүлээлгэн өгнө.

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Даланзадгад сумын 24,000 оршин суугч, түр оршин суугч, 5045 ахмад настан, 1985 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоно
  • Автобусанд зөв боловсон үйлчлүүлэхэд дөхөмтэй болж зорчигчид автобусанд зориулсан бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болно
  • Стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон автобуснууд нь нийтийн тээврийн үйлчилгээний ажилчид болон зорчигч иргэдийн үйлчлэх, үйлчлүүлэх орчныг сайжруулна.

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • 8 автобусанд гэрээгээр хүлээсэн бүх төхөөрөмж, карт уншигчийг суурилуулсан
  •  Зорчигчид автобусаар үйлчлүүлэхдээ карт ашигладаг болсон.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний явцын тайлан мэдээг тухай бүрт нь авч болдог болсон.  

 

 

ХӨТӨЛБӨРИЙН НЭР: УС-АМЬДРАЛЫН ЭХ БУЛАГ

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Диваажингийн зам хоршоо нь 2014 онд байгуулагдсан. Одооогоор хоршооны эзэмшлийн 12,000 метр квадрат талбай бүхий газар дээр 20 өрх газар тариалан эрхэлж байна. Уг талбайд усны хангамж дутагдалтай байгаагийн улмаас нийт талбайн 25%-ийг л ашиглаж байна. Усны нөөцөө ихэсгэж бүх талбайгаа ашиглах нь хоршооны гишүүдийн амьжиргааг дээшлүүлэх эергээр нөлөөлөх тул худаг гаргах шаардлагатай байгаа.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

   20 өрхийн 67 иргэний амьжиргааг дээшлүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   Хоршооны эзэмшлийн газар дээр 40 метрийн гүнтэй гүний худаг гаргаж 1.5 л/с хүчин чадалтай 220V насос суурилуулж худгийн байшин барьж, ус нөөцлөх сав байрлуулан цахилгаан дамжуулах шугам татна.

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Химийн бодис хэрэглэлгүй уламжлалт аргаар тарьсан хүнсний ногоо тариалалт нэмэгдсэнээр иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө
  • Нэг хүний ажлын байр бий болно
  • Талбайн ашиглалт сайжирна

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Гүний өрмийн худаг гаргаж худгийн байшин барьж ус нөөцлөх сав байрлуулсан
  • Цахилгаан дамжуулах шугам татсан.