БУЛГАН

 

 

 

2018 ОНД БУЛГАН СУМД ОЛГОСОН КВОТООР САНХҮҮЖҮҮЛЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР:

ТОГЛООМЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТ

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Булган сумын 5-р цэцэрлэгт 2-5 настай 165 хүүхэд суралцаж, 11 багш ажилчин ажиллаж байна. Тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилт муу, стандартын тоглоом байхгүйгээс цэцэрлэгийн орчин нөхцөл шаардлага хангахгүй байна

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Бага насны хүүхэд тоглоход осол аваар гарахааргүй тоглоомтой болж, стандартын шаардлага хангасан гадна талбайн тохижилтын ажил хийнэ

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Нэр төрөл

Тоо ширхэг

1

Ком гулсуур

1

2

Дүүжин даажин

1

3

Гулсуур

1

4

Иж бүрэн шат

1

5

Иж бүрдэл гулсуур

1

6

Резин хавтан шал

102

7

Тоглоомын талбайн барилга угсралын ажил

21,115,825

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Хүүхдийн сурч хөгжих орчин сайжирна
  • Багш ажилчдын хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүтээлч сэтгэлгээ идэвхэжнэ
  • Хөдөлгөөн, эрүүл мэндийн сургалтын чанарт ахиц гарна
  • Багш ажилчид, хүүхдүүд, эцэг эхчүүдийн сэтгэл ханамжид эергээр нөлөөлж тогтвортой сургалтын орчин бий болно

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Гүйцэтгэгч сонгон шалгаруулж гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлсэн.

 

 

 

ЭРЭГТЭЙ ТЕХНОЛОГИЙН КАБИНЕТ

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн 60 гаруй эрэгтэй сурагчид 7 хоногт 2 цагаар технологийн хичээлд хамрагддаг. Гэтэл технологийн хичээлээр сурагчдад мэдлэг чадвар эзэмшүүлэх, хичээл сургалт явуулах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байхгүйгээс сурагчдад онолын мэдлэг эзэмшүүлэх, гарын доорх материалаар ойр зуурын зүйлс хийлгүүлэхээс хэтрэхгүй байна. Иймээс дизайн технологийн хичээлээр сурагчдад мэдлэг чадвар олгох, тэднийг ур дүй, хөдөлмөрт сургах нэгдсэн хөтөлбөрийн дагуу сургалт явуулах нөхцөл боломж байхгүй байна.

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Сумын ЕБС-д дизайн технологийн кабинет байгуулах

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

Сумын ЕБС-д дизайн технологийн хичээл заах, зохион байгуулах, сургалт, дадлага олгох зориулалтын танхим байгуулж багаж, тоног төхөөрөмжөөр хангана.

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • 201 сурагч, 15 багш, 12 ажилтны сурч ажиллах орчин нөхцөлийг сайжруулна
  • Зориулалтын дизайн технологийн танхим тохижуулж багаж тоног төхөөрөмж нийлүүлнэ
  • Хичээлээс гадуур дугуйлан зохион байгуулах сурагчдын сонирхлын дагуу тогтмол үр дүнтэй хичээллэх

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Гүйцэтгэгч сонгон шалгаруулж гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлсэн.