БАЯНДАЛАЙ

 


 

2018 ОНД БАЯНДАЛАЙ СУМАНД КВОТЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ:

“УСАН ХАЛААГУУРЫН ТОГОО, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ” ТӨСӨЛ

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

Баяндалай сумын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн одоо байгаа халаалтын 2 тогоо нь хүчин чадал муутайгаас гадна эвдрэл гэмтэлтэй тул төрийн, төрийн бус байгууллага, иргэдийн орон сууцны барилгуудад дулаан, цэвэр ус дамжуулах  хангах хүчин чадал хүрэлцэхгүй байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Сумын төвийн албан байгууллага, айл өрхийг найдвартай дулааны эх үүсвэрээр хангах

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Баяндалай сумын төвийн дулаан хангамжийн системийн эх үүсвэрт 1 ширхэг  ШГ маркийн 1400кВ-ын усан халаалтын тогоог үйлдвэрлэн холбогдох тоноглолуудын  хамтаар нийлүүлж, суурилуулан туршилт тохируулгыг хийж ашиглалтанд хүлээлгэн өгнө

 

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Баяндалай сумын төвийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон 5 төрийн байгууллага, 8 аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид, 23 айл өрхийн иргэд, сургуулийн 306 сурагч, дотуур байрны 86 хүүхэд, цэцэрлэгийн 75 хүүхэд нийт 2500 гаруй хэрэглэгчийг найдвартай дулаанаар хангаж ажиллах, амьдрах таатай орчин  нөхцөл бүрдүүлнэ.
  • Ард иргэд болон төрийн, төрийн бус байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангах хүчин чадал нэмэгдэж, сумын төвийн шугам сүлжээ, дулааны эх үүсвэрт эвдрэл гэмтэл, хөлдөлт, гацалт гарах эрсдэл буурна
  • Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг суманд нэвтрүүлэх

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Усан халаагуурын тогоо, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийг хэрэгжүүлсэн
  • Баяндалай сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах проткол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Баяндалай ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Билгүүн-Од констракшн” ХХК-тай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Баяндалай сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Төслийн гүйцэтгэгч “Билгүүн-Од констракшн” ХХК гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвийн төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсон 5 төрийн байгууллага, 8 аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид, 23 айл өрхийн иргэд, сургуулийн 306 сурагч, дотуур байрны 86 хүүхэд, цэцэрлэгийн 75 хүүхэд нийт 2500 гаруй хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангаж, ажиллах, амьдрах таатай орчин  нөхцөл бүрдүүлнэ.