ХАНДИВ ТУСЛАМЖИЙН ЖУРАМ

“ГОВИЙН ОЮУ ХДС”-ИЙН ХАНДИВ ТУСЛАМЖИЙН ЖУРАМ                                      
 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.    Эдгээр удирдамжууд нь “Говийн оюу ХДС”-ийн Санхүүжилтийн Журам бөгөөд Говийн Оюу ХДС”-ийн хандив, тусламж олгоход баримтлах зарчим, үйл ажиллагаа харилцааг зохицуулахад оршино.
2.    Эдгээр удирдамжууд нь Авигалын эсрэг хууль хийгээд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиар хязгаарлагдахгүйгээр Хамтын ажиллагааны гэрээ, ХДС-ийн Санхүүжилтийн Удирдамжинд нийцсэн байх ба тэдгээр нь тухай бүрт өөрчлөгдөж болно. Эдгээр журмуудад ХДС-ийн Удирдах Зөвлөл нэмэлт өөрчлөлт оруулж болно.
 
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
 
Энэхүү удирдамж дахь үг, хэллэгүүд нь Санхүүжилтийн Удирдамжинд тодорхойлсонтой адил утгатай байна.
                   

Өргөдөл гаргагч гэдэг нь Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдад харьяалалтай хандив, тусламж хүссэн хувь хүн, байгууллагыг хэлнэ

Өргөдөл гэдэг нь Хандив тусламжийн санхүүжилтийн дэмжлэг хүссэн хүсэлтийг хэлнэ

Хамтын ажиллагааны гэрээ гэдэг нь 2015 оны 4 сарын 22-ны өдөр Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг ойлгоно

Хандив  гэдэг нь Говийн Оюу ХДС-аас зорилтот бүлгийн иргэдэд сайн санааны үүднээс олгох тусламжийг хэлнэ

Санхүүжилтий удирдамж гэдэг нь ХДС-ийн Санхүүжилтийн шалгуурыг оруулан Удирдах зөвлөлөөс батласан ХДС-ийн Санхүүжилтийн удирдамжийг хэлнэ 

Говийн Оюу ХДС гэдэг нь Хамтын ажиллагааны гэрээ болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн үүсгэн байгуулсан Говийн Оюу Хөгжлийг дэмжих санг хэлнэ

Хүлээн авагч гэдэг нь Говийн Оюу ХДС-аас хандив, тусламжийн санхүүжилтийг хүлээн авсан этгээдийг хэлнэ

Тусламж гэдэгт Өргөдөл гаргагчийн эзэмшиж буй эсвэл зохион байгуулсан үйл ажиллагаа, санаачлага, бүтэц гэх мэт бусад ажилд туслалцаа үзүүлэхээр олгож байгаа дэмжлэгийг хэлнэ. 

Зорилтот үр өгөөж хүртэгч гэдгийг Санхүүжилтийн удирдамжны 5 дугаар хэсэгт заасан утгаар ойлгоно
 
Гурав. Хандив тусламжийн хөрөнгийн эх үүсвэр,  түүний зарцуулалт


1.    Хандив, тусламжийн  эх үүсвэр нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу ОТ ХХК-аас санд олгох жил бүрийн санхүүжилтийн 2 хувьтай тэнцүү байна.
2.    Дараах бүсчлэн эрэмбэлсэн байдлаар Өргөдөл гаргагчийг давуу эрхтэй авч үзнэ.
1.    Түншлэгч сумд: Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сум
2.    Уул уурхайн олборлолт, хайгуул явагдаагүй сумд: Булган, Сэврэй, Баяндалай, Ноён, Цогт-Овоо, Номгон сумдууд
3.    Уул уурхайн олборлолт явагдаж байгаа бусад сумд: Цогтцэций, Гурвантэс, Хүрмэн, Мандал-Овоо, Ханхонгор сумд.
3.    Говийн Оюу ХДСийн Удирдах Зөвлөл өөрөөр заагаагүй бол Хандив тусламжийг Өмнөговь аймагт зориулах ба санхүүжүүлтийн дэмжлэгийг дараах байдлаар олгоно:
1.    Орон нутгийн засаг захиргаа болон бусад холбогдох байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ,
2.    Өмнөговь аймгийн бүсийн хэмжээнд зохион байгуулж буй /ОТ ХХК, Өмнөговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний сэдэвчилсэн хавсралтанд дурьдсан чиглэлийн дагуу/ эсвэл шинжлэх ухаан, соёлын өв, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах тухай олонд мэдлэг мэдээлэл олгох хурал, зөвлөгөөн,
3.    Сумдын түүхэн тэмдэглэлт ой
4.    Овоо тахилга зэрэг уламжлалт соёл зан заншлын үйл ажиллагаа
 
Дөрөв. Хандив, тусламжийн нөхцөл, шаардлага


4.1      Энэхүү журмын нөхцөл, шаардлагад нийцэх ба Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг дагаж мөрдөнө:
1.    Говийн Оюу ХДС-аас тухай бүрт гаргасан Хандив, тусламжийн Өргөдлийг маягтыг бөглөх
2.    Санхүүжилт хүлээн авснаас 30 хоногийн дотор төлөвлөгөөт ажлыг эхлүүлэх
4.2      Доор дурьдсан чиглэл бүхий Өргөдлийн маягтыг хүлээн авахгүй:
1.    Шашны эсвэл улс төрийн байгууллагыг дэмжих зорилготой,
2.    Өмнөговиос гадна хэрэгжих үйл ажиллагаа эсвэл Өмнөговь аймагтай хамтран ажилладаггүй Өмнөговь аймагт харьяалалгүй байгууллага,  
3.    Байгууллагын үйл ажиллагааны зардлыг хариуцах,
4.    Хувь хүний аялал, эмчилгээний болон бүх төрлийн уралдаан тэмцээнд оролцох аливаа зардал,
5.    Эхлүүлсэн Тусламжийн болон бусад үйл ажиллагаа
6.    Алдагдлаа нөхөх болон яаралтай санхүүжилт хүссэн эсвэл төлөвлөсөн Хүсэлт
7.    Хахуулийн шинж чанартай гүйлгээнээс бүрдсэн
 
Тав. Хандив, тусламж хүссэн материалыг хүлээн авч шийдвэрлэх
 
1.    Өргөдөл гаргагч нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Өргөдлийн маягтыг бөглөх, шаардлагатай нэмэлт материалыг тухай бүр бүрдүүлэн өгнө.
2.    ХДС-ийн Гүйцэтгэх захирал болон ажилтан хандив, тусламжийн хүсэлтийг шаардлага хангасан эсэхийг холбогдох хууль, журам, дүрмийн дагуу хянан үзэж Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлөөс өгсөн эрхийн дагуу хандив тусламж олгох эсэхийг шийдвэрлэнэ
3.    Санд хүлээн авсан хандив тусламжийн хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн байдал олгосон санхүүжилтийн тайланг гүйцэтгэх захирал улирал тутам ХДС-ийн Удирдах зөвлөл болон Харилцааны хороонд тайлагнах ба Удирдах зөвлөлийн хүсэлтийн дагуу тайланг тухай бүр гаргаж өгнө.
4.    Говийн Оюу ХДС нь Өргөдөл гаргагчийг Сантай гэрээ байгуулах шаардлага тавих ба олгох санхүүжилтийн хэмжээ, зорилго, тайлан мэдээ бэлтгэх нөхцөл бөгөөд байгуулсан гэрээ, энэхүү журмын заалтыг зөрчсөн бол санхүүжилтийг буцаан олгох үүрэг гэх мэтийг гэрээнд оруулсан байна.   
5.    Хандив, тусламжийн санхүүжилтийг уг арга хэмжээний хэрэгжилтийн онцлог, үе шатны гүйцэтгэлтэй уялдуулан бүрэн болон хэсэгчилэн олгож болно.
6.    Говийн Оюу ХДС нь олгохоор батлагдсан хандив, Өргөдөл гаргагчийн нэхэмжлэх буюу санхүүжилт хүссэн баримтыг үндэслэн тухайн иргэн, хуулийн этгээдийн банкны харилцах дансаар нь дамжуулан олгоно.
Зургаа. Санхүүжилтийн хэмжээ
6.1     ХДС-ийн Удирдах зөвлөл өөрөөр шийдвэрлээгүй бол хандив, тусламжийн Өргөдөл гаргагчид олгох санхүүжилтийн дээд хэмжээ нь хандивын зорилго, ач холбогдол, нийгэмд үзүүлэх цар хүрээ, нийгмийн үр өгөөжөөс шалтгаалах ба дараах төрлийн арга хэмжээнд зориулж хандив, тусламжийг олгоно.
1.    Аймгийн наадам, түүхэн тэмдэглэлт ойд
2.    Түншлэгч сумдын түүхэн тэмдэглэлт ойн наадамд
3.    Уул уурхайгүй сумдын наадам, түүхэн тэмдэглэлт ойд
4.    Түншлэгч сумдын наадамд
5.     Улс, бүсийн хэмжээний уралдаан тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулахад
6.    Түншлэгч сумдын Овоо тахилга зэрэг уламжлалт арга хэмжээнд
7.    Сумын хэмжээнд тэмээний уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээнд
8.    Аймгийн хэмжээнд тэмээний уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээнд
9.    Хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд залуучууд, хүнд өвчтөн гэх мэт нийгмийн халамж шаардлагатай иргэдэд үзүүлэх нэг удаагийн хандив тусламж