ГОВИЙН ОЮУ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР - 2016

“ГОВИЙН ОЮУ-ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨР

 

Өмнөговь аймгийн “Саран ээж нийгэмлэг” төрийн бус байгууллагыг “Говийн Оюу - Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн Удирдах байгууллагаар сонгосон.

 

Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн нийгмийн хөгжлийн хэлтэс, Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сангийн төлөөлөл болон “Саран ээж нийгэмлэг” төрийн бус байгуууллагаас бүрдсэн сонгон шалгаруулах хороо байгуулагдаж 2016 оны тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг сонгон шалгаруулсан.

 

“Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд улсын болон магадлан итгэмжлэгдсэн сургуульд Өмнөговь аймагт дутагдалтай байгаа мэргэжлээр суралцаж байгаа 30 оюутанд 32,445,235 төгрөгийн тэтгэлэгийг олгосон.

2016 онд тэтгэлэгт шалгарсан оюутнууд