БИЧИЛ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙН ТӨЛӨӨ САН

 

Говийн оюу ХДС нь Ирээдүй хойч үеийн төлөө санг ХААН банктай гэрээ байгуулан байршуулсан бөгөөд уг санг Хадгаламж болон жижиг дунд бизнесийн дэмжих зээлийн хэлбэрээр байршуулсан.

 

Сангаас ХААН банкинд 200,498,000 төгрөгийг зээлийн эх үүсвэрт, 200,498,000 төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулсан байгаа.

 

Хадгаламжийн нөхцлийг дараах байдлаар тохиролцсон ба уг эх үүсвэрээр 10 жилийн дараа Өмнөговь аймагт томоохон хөрөнгө оруулалт хийнэ.

 

Хадгаламжийн дүн

Хүү

Хугацаа

1

200,498,000 төгрөг

16%

10жил

 

Хаан банк 200,498,000 төгрөгийг зээлийн эх үүсвэрийг иргэдэд бичил зээл хэлбэрээр олгох бөгөөд дараах нөхцөлтэй байна.

 

Олгох зээлийн хэмжээ

Хүү

Хугацаа

1

30,000,000 төгрөг хүртэл

12% /сарын 1%/

60 сар хүртэл