ҮЙЛ АЖИЛЛАГАА

Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумын хооронд байгуулсан 2015 оны 4 сарын 22 ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилго бүхий “ Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг 2015 оны 09 сарын 25 ны өдөр байгуулж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр манай байгууллага бие даасан хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 

Монгол Улсын хууль тогтоомж, Хамтын ажиллагааны гэрээ, сангийн дүрмийн дагуу сангийн Удирдах зөвлөл, Харилцааны хороо, Итгэмжлэгдсэн зөвлөх, Гүйцэтгэх захирал ажлын алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 Хамтын ажиллагааны гэрээний 8.3-т заасны дагуу Оюу Толгой ХХК-иас жил бүр олгох 5 сая ам.долларын санхүүжилтийг “Говийн Оюу ХДС”-д шилжүүлнэ.

 

“Говийн Оюу ХДС” нь эрүүл мэнд, боловсрол, сургалт, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах зэргээр аймгийн болон Түншлэгч сумдын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чигдэлгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах зохион байгуулах зорилготой.

 

Эрхэм зорилго


Өмнөговьчуудын сайн сайхан амьдралыг дэмжсэн хамтын хөгжлийн санаачлагыг санхүүжүүлэгч сан байна

 

Алсын хараа

 

Итгэлцэлд суурилсан сайхан ирээдүйг Өмнөговьд бид хамтдаа бүтээнэ


Эрхэмлэх зарчим


1.    Авилгалаас ангид байх
2.    Хувийн ашиг сонирхлоос ангид байх
3.    Үндэслэл, тооцоо баримт нотолгоонд суурилсан шийдвэр гаргах
4.    Аливаа ялгаварлалгүйгээр нутгийн иргэдийн шударга оролцоог дэмжих, тэгш боломжоор хангах
5.    Бүх төслүүд Сангийн эрхэм зорилготой уялдсан байх
6.    Батлагдсан төслүүд тохиролцсон үр дүндээ хүрдэг байх