08 сар

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Ханбогд сумын сумын гэр хорооллын цэвэр, бохир усны шугам”-ийн шав тавих, барилгын ажил эхлүүлэх ё
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Ханбогд сумын төвийн Гоёот, Хөөвөр, Бага булаг хорооллын цэвэр, бохирын шугам сүлжээ байгуулах төслийг 2022-2023 онд санхүүжүүлэхээр сангийн Удирдах зөвлөл баталсан юм.
Уг төслийн барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлэх, шав тавих ёслол 2022.08.05-ны өдөр Ханбогд суманд боллоо. Шав тавих ёслолд Ханбогд сумын Засаг дарга бөгөөд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Харилцааны хорооны гишүүн Х.Нэхийт, Өмнөговь аймгийн ИТХ-ийн төлөөлөгч, Сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Занабазар, “Оюутолгой” ХХК-ийн Орон нутгийн харилцааны ерөнхий менежер, сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сугар, төслийн гүйцэтгэгч “Шүтээн-Эрдэнэ” ХХК-ийн захирал Э.Бат-Эрдэнэ болон Ханбогд сумын тус төслийн үр шимийг хүртэх баг, хорооллын иргэдийн төлөөлөл оролцлоо.
Уг шугам сүлжээг барьснаар 30 гудамжны 30 аж ахуйн нэгж байгууллага, 325 айл өрхийг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох техникийн нөхцөл бүрдэж, тэдгээр суурьшлын бүсийн ард иргэдийг эрүүл, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
2015-2022 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас Ханбогд суманд нийт 17.7 тэрбум төгрөгөөр 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, сум дундын малын эрүүл мэндийн төв, үерийн далан, хог хаягдлыг ландфилл байгууламж зэрэг 51 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлжээ.