08 сар

Үерийн гамшгаас үүдсэн хохирлыг арилгахад зориулж 200 сая төгрөгийн хандив өглөө
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 сарын 18-26-ны өдрүүдэд аадар бороо орсон бөгөөд Баяндалай сумын Номгон-Уулд 146.0 мм, Зүүн сайхан уулын Эхэн түрүү 142.3мм, Ханбогд сум 124мм, Даланзадгад сум 114мм, Хүрмэн сум 103мм хур тунадас унаснаас их хэмжээний үер бууж гамшгийн хэмжээнд хүрсэн.
Энэхүү үерийн улмаас зөвхөн Даланзадгад сумын хэмжээнд 2.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ.
Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн хүсэлтийн дагуу үерийн гамшгаас учирсан хохирлыг арилгах, гамшигт өртсөн нийгмийн дэд бүтцийн байгууламжуудыг сэргээн засварлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд зориулж “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 200.0 сая төгрөгийн хандив тусламжийг аймагт олголоо.