25
09 сар
09 сар

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН” - 5 ЖИЛ
2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 25. Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу тус гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий Говийн Оюу хөгжлийг дэмжих санг үүсгэн байгуулж Улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлэн үйл ажиллагаа эхэлсэн өдөр.
Өмнөговь аймаг, Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумд, “Оюу толгой” компанийн үе үеийн удирдлага, хамт олон, гэрээ байгуулах ажлын хэсгийн гишүүд, сангийн Удирдах зөвлөл, Харилцааны хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүст Өмнөговьчуудын сайн сайхан байдал, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан та бүхний ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТАНЬ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.