09 сар
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АУДИТ ХИЙХ УРИЛГА
ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН НЯГТЛАН БОДОХ
БҮРТГЭЛ БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АУДИТ ХИЙХ УРИЛГА
“Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан” нь “Оюу Толгой” ХХК, Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ны дагуу байгуулагдсан, уг гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн бус байгууллага юм. Сан нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-аас олгодог сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах ба уг санхүүжүүлэлтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Төрийн бус байгууллага юм.
Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн 2015, 2016 оны нягтлан бодох болон бусад бүртгэлд аудит, хандивлагч байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн үйл ажилагаанд аудит хийх юм.
Энэхүү аудитын үйлчилгээг хийх хуулийн этгээд нь олон улсан хүлээн зөвшөөрөгдсөн, монгол, англи хэл дээр дүгнэлтээ гаргах ба сонирхсон аудитын байгууллага дараах материалыг ирүүлнэ үү.
- Байгууллагын товч танилцуулга,
- Гэрчилгээний хуулбар,
- Тусгай зөвшөөрөл,
- Ажиллах хүчний мэдээлэл,
- Нэмэлт: Аудитын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай.
Сонирхсон хуулийн этгээд мэдээллээ 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 дотор дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Өмнөговь, Даланзадгад, 3-р баг Голомт бизнес төв 404 тоот, ш/х 255.
Лавлах утас: 70533578
И-мэйл: info@goviinoyu.mn