25
08 сар
08 сар
Харилцааны хорооны хурал боллоо
Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн Харилцааны хорооны 2017 оны 3 дугаар улирлын ээлжит хурал 8 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд боллоо.
- 2017 оны 3 дугаар улиралд талууд Хамтын ажиллаагааны гэрээний хүрээнд хийсэн ажлын мэдээлэл солилцож, гэрээний үүргээ биелүүлж байгаагаа харилцан хүлээн зөвшөөрлөө.
- Нийт 55 төсөл хөтөлбөрийн санал танилцуулагдсанаас, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар 17 төсөл хөтөлбөрийн саналуудыг эрэмбэлж, тэдгээрийг Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлд илгээлээ.
- Хамтын ажиллагааны гэрээний Хавсралт 5 буюу Байгаль орчны менежмент (Нөхөн сэргээлт, биологийн төрөл зүйл болон экологийн тэнцвэрт байдал) –ийн чиглэлийн үүрэг, амлалтуудын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Байгаль орчны менежментийн дэд хороог 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.